Аяллын тухай
Алдарт Аватар киноны зураг авалт хийсэн “ТЭНГЭРИЙН ХААЛГА-ЭНШИ +Жанжиажэ шууд нислэгтэй гарч хэдийнээ 4 сарын аялал суудалгүй дүүрсэн байдаг шүү Аялал гарах өдөр: 4-р сарын 3, 10, 17, 24-нд 5-р сарын 1, 8, 15, 22, 29-нд\
- Аяллын үнэ: 2.990.000₮
- Аяллын маршрут: УБ - Энши - Жанжиажиэ - Энши- УБ Аяллын хугацаа: 8 шөнө / 7 өдөр Аяллын үнэд багтсан зүйс: 2 талын унааны зардал Байрлах буудал Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ Хөтөлбөрт багтсан хоол Мэргэжлийн хөтөч, жолооч
Аяллын хөтөлбөр
Улаанбаатар – Энши
Аялагчид 11:00 хөөрөөд 14:00 цагт Энши хотод бууна. Хил гааль нэвтрээд бид ТУЖА хааны ордон музейтэйтэй танилцан ТУЖА үндэстэний тухай мэдэх болно. Ингээд бидний аялал үргэлжилэн буудалдаа ирэн өрөөгөө хүлээн авч байрлах ба аян замын ядаргаагаа тайлан амрана. хоол: өдрийн хоол зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал
ЖАНЖИАЖЭЙ-Тэнгэрийн хаалга
Өглөөний цайны дараа Жанжиажэй хотын зүг аяллын автобусаар явах бөгөөд ойролцоогоор 3 цаг явна.“ТЭНГЭРИЙН ХААЛГА”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно. хоол: өглөө цай, өдрийн хоол, оройн хоол зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал
ЖАНЖИАЖЭЙ-Ойн хүрээлэн (Аватар уул)
Өглөөний цай уусны дараа “цайны дэлгүүр”-ээр зочилно. Үүний дараа. АВАТАР УУЛ буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална. хоол: өглөө цай, оройн хоол зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал
Гранд хавцал шилэн гүүр
Гранд хавцлын үзэсгэлэнт газар-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 436м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой. хоол: өглөө цай, оройн хоол , зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал
ЖАНЖИАЖЭЙ hotiin tuviin ayalal
Өглөөний цайны дараа хотын төвд орших Элсэн Чулууны Зургийн Урлагийн Музей, Түжа Ороолон Нэхмэлийн Урлагийн Музей зочлоод, оройд 72 Гайхамшигт Барилгыг харах болно. хоол: өглөө цай, оройн хоол ,зочид буудал: ZHANGJIAJIE international Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал
ЖАНЖИАЖЭЙ-ЭНШИ
Энэ өдөр бид өглөө цайгаа уугаад Собуяа чулуун ой хавцалруу хөдлөнө. Энэ өдөр бид хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар явж алжаалаа тайлан амрах болно.Орой нь бид Энши хотдоо ирж Эртний Хүүхэн хотын шөнийн үзэмжийг үзэн гудмаар нь яваад буудалдаа ирж өрөөгөө хүлээн аван амрах юм. хоол: өглөө цай, өдрийн хоол , зочид буудал: Энши хотын 4**** сүлжээ буудал
Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид буудалдаа тааваараа амарч өөрсдийн тав тухад тааруулан хөтөлбөрөө зохиох боломжтой. хоол: өглөө цай зочид буудал: Энши хотын 4**** сүлжээ буудал
ЭНШИ- УЛААНБААТАР
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруу хөдөлнө. Енши хотоос 15:30 цагт Улаанбаатар хотруу ниссэнээр бидний мартагдашгүй дурсамжит аялал өндөрлөнө. Улаанбаатар хотод оройн 19:00 цагт бууна. хоол: өглөөний цай